Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрлийн багийг бригадын захирагч, хурандаа Д.Намсрай ахалж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэдэг газарт самарт явсан гурван эмэгтэй, нэг эрэгтэйг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сум руу хөдөлсөн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, ЦЕГ-аас эрэн хайх ажиллагаанд тусламж хүссэний дагуу 303 дугаар ангийн онгоц хөөрсөн байдаг. Тэгвэл Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлгийг тус бригадын захирагч, хурандаа Д.Намсрай ахалж яваа аж.

Хэрэг явдлыг сануулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагт иргэн А “Миний дүү Д, түүний найз У нар тус аймгийн Ерөө сум руу самранд яваад сураггүй болчихлоо” гэж хандсан байдаг. Тэд энэ сарын 8-нд самранд явсан ч ар гэрийнхэн нь энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад хандсан аж.

Хакухо М.Даваажаргал Монгол Улсынхаа багийн штабаар зочилжээ
Хакухо М.Даваажаргал Монгол Улсынхаа багийн штабаар зочилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.