Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1735 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 137788 болж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 873 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 861 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 8037,
-Хүндэвтэр 3412,
-Хүнд 1051,
-Нэн хүнд 227 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 1910 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3756 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 103666 болж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 хүн халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 684 болов.Тодруулбал, 0-20 насны нэг, 21-40 насны хоёр, 41-60 насны хоёр, 61-80 насны гурав, 80-аас дээш насны нэг хүн нас баржээ.