Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт 9 вагон осолдож, их хэмжээний түлш асгарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өчигдөр /2021.06.24/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэр “Цагаан тохой” гэх газарт Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг осолджээ. Тодруулбал, тус ачааны галт тэрэг замын хажуу руу зургадугаар сарын 24-ны өдрийн 20 цаг орчимд унасан тухай тухай дуудлага Орхон аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очиход бороо орж төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний есөн вагон унасны гурваас нь түлш асгарч байгаа талаар албаныхан мэдээллээ. Ингэхдээ есөн вагоны долоо нь түлш, хоёр нь элс болон масло тээвэрлэж явжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 400 тонн шатахуун асгарах эрсдэл үүссэн бөгөөд одоогоор тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид болон Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.

ОХУ-аас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа оюутнуудыг хэзээ татан авах вэ
ОХУ-аас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа оюутнуудыг хэзээ татан авах вэ
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна