Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа оюутнуудыг хэзээ татан авах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Гадаад харилцааны яамнаас ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг тогтмол хүлээн авч, УОК-т уламжлан шийдвэрлүүлж байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр хилийн Алтанбулаг авто замын боомтоор ОХУ-д суугаа Монгол Улсын 50 иргэнийг татан авсан. Тиймээс ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн УОК-ын Шуурхай штабт эсхүл ОХУ-д суугаа иргэд өөрийн улсын ЭСЯ болон Ерөнхий консулын газруудаар дамжуулан хүсэлтээ ирүүлэх боломжтой юм байна.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаж 14 хоносон болон сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусийн халдвар авч, эмчлэгдэн эдгэрсэн иргэдийн хүсэлтийг УОК-ын Шуурхай штабаас тухай бүр нь шийдвэрлэж, хилээр нэвтрүүлж байгаа. Харин вакцин хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлах байранд тусгаарласны дараа дахин 7 хоног гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Иймд вакцинд хамрагдаагүй иргэд ОХУ-аас ирэх тохиолдолд тусгаарлах байрны хүрэлцээ хангамжаас шалтгаалан иргэдийг нэгдсэн байдлаар татан авч байгаа болно гэж ГХЯ-наас мэдээллээ.

Б.Сэргэлэн: Би маргалдаж бухимдсандаа өөрийгөө хууль зүй яамны ажилтан гээд хэлчихсэн
Б.Сэргэлэн: Би маргалдаж бухимдсандаа өөрийгөө хууль зүй яамны ажилтан гээд хэлчихсэн
 
Ирэх жилээс нэг, хоёрдугаар ангийн сурагчид шинэ сурах бичиг үзнэ
Ирэх жилээс нэг, хоёрдугаар ангийн сурагчид шинэ сурах бичиг үзнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.