Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ:2188 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 10,000 орчим хүнээс шинжилгээ авахад 2188 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 76084 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1498 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 683 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 8538 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-5059
  • Хүндэвтэр-2156
  • Хүнд-607
  • Маш хүнд- 141 хүн байна.

Энэ хугацаанд 496 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 56947 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 361 болсон байна.

Клиппэрс Ютаг хожиж цуврал 2:1 боллоо
Клиппэрс Ютаг хожиж цуврал 2:1 боллоо
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.