Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх сараас Засгийн газрын халамжийг ЗОГСООНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

Цар тахлын улмаас улс орны эдийн засаг доголдож буй. Олон ААН, иргэд цар тахлын улмаас хүнд байдалд ороод байгаа учир өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогийн төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал,

  1. Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг болгох,
  2. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна,
  3. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг татвараас чөлөөлөх,
  4. 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх,
  5. 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх,
  6. Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулахыг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл хэрэгжүүлэхээр болсон юм.

Тэгвэл уг хугацаа дуусахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна

Цаашид хэрхэн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад “Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгааг ул суурьтай судалж, эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг судлах шаарлагатай байна. Шууд цар тахлын өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах уу үгүй юу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ. Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа” гэв.

У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тооцсон ТОГТООЛ гарчээ
У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тооцсон ТОГТООЛ гарчээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.