Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тооцсон ТОГТООЛ гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхийн буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргалаа.

Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн хамт танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн барилаа
 
УБЦТС: Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлах тул хүлээцтэй хандахыг хүсье
УБЦТС: Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлах тул хүлээцтэй хандахыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.