Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ЕАБХАБ-ын тусгай баг ажиглана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чигане болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Засгийн газрын урилгаар ЕАБХАБ-ын АИХЭГ-аас ажиглагчид илгээсэнд талархал илэрхийлээд, тус хорооны үйл ажиллагаа болон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, үйл явцын тухай товч мэдээлэл өглөө.

АИХЭГ-аас Сонгууль ажиглах тусгай хороог энэ сарын 25-наас эхлэн Улаанбаатар хотноо байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд тусгай хороог Лолита Чигане удирдаж байна. Тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулна хэмээн уулзалтын үеэр онцлов.

Тусгай хорооны бүрэлдэхүүнд Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи, сонгуулийн шинжээч Марцела Маскова, хуулийн шинжээч Рената Тардиоли, улс төрийн шинжээч Мауро Калво, хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам, сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын шинжээч мэргэжилтнүүд багтаж байна. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль, Улсын Их Хурлын 2016, 2020 оны сонгуулийг ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөллөөс бүрдсэн 300-400 гаруй ажиглагчтай багийг тогтмол илгээн ажиглаж, хамтран ажиллаж ирсэн билээ.

Ерөнхийлөгч: Төрийн хийх ёстой ажлыг ТББ-аар хийж болохыг харуулж чадсан таны өмнө их үйлс, урт зам бий
Ерөнхийлөгч: Төрийн хийх ёстой ажлыг ТББ-аар хийж болохыг харуулж чадсан таны өмнө их үйлс, урт зам бий
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.