Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч: Төрийн хийх ёстой ажлыг ТББ-аар хийж болохыг харуулж чадсан таны өмнө их үйлс, урт зам бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээсэн. Мөн "Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. Шагнал гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Ганжавхланд хандаж дараах үгийг хэллээ.

Тэрбээр, "Нийгмийн тусын тулд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олны хүчийг уриалах, манлайлах, идэвхжүүлэх замаар төрийн хийх ёстой ажлыг төрийн бус байгууллагын шугамаар хийж болохын бодит жишгийг үзүүлж, тогтоож яваа сэтгэл, зүтгэлтэй жирийн нэгэн залууг би онцлон дурдмаар байна. Чадраабалын Ганжавхлан. “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч. Нийгэмдээ үзүүлж буй манлайлал, хүүхдүүдийн сайн сайхны төлөө гаргаж буй сэтгэл зүтгэлийг нь хүндэтгэж, Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна. Өмнө чинь хийж бүтээх их үйлс, урт зам байгаа. Цаашдын үйл ажиллагаанд тань эрч хүч, урам зоригийг ерөөе" гэлээ.

Баяр

Өчигдөр таван хүн гэртээ угаартаж нас баржээ
Өчигдөр таван хүн гэртээ угаартаж нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.