Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мемфис нэмэлт цагт Уорриорсыг хожиж плэй-оффд шалгарлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 46 секунд

Өрнөд бүсийн наймдугаар байрны төлөө play-in тоглолт Голдэн Стэйт Уорриорс Мемфис Гриззлэс багуудын хооронд болж 117:112 харьцаатайгаар Мемфис хожлоо. Өнөөдрийн тоглолтод Жа Морант 35 оноо 6 дамжуулалт өгсөн бол түүнээс гадна таван тоглогч 10-аас дээш оноо авсан байна. Ингэснээр тэд бүсийнхээ наймдугаар байранд буюу плэй-оффын байранд шалгарч Юта Жаззтай цувралд тоглохоор боллоо.

Харин Уорриорсоос өнөөдрийн тоглолтод Стефэн Көрри 39 оноо холын шидэлт, Дрэймонд Грийн трибл дабл гүйцэтгэсэн ч хожигдол хүлээлээ. Тоглолтын үр дүнд Уорриорс багийн энэ улирлын аялал өндөрлөлөө.

АН-ын удирдлагууд М.Энхсайханыг эргэж, намын даргын зөвлөхөөр ажиллах санал тавьжээ
АН-ын удирдлагууд М.Энхсайханыг эргэж, намын даргын зөвлөхөөр ажиллах санал тавьжээ
 
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.