Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намаасаа хасагдсан Ц.Анандбазар МАН-д өгсөн санхүүжилтээ ил болгох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 50 секунд

Нэр бүхий МАН-ын гишүүд өчигдөр түр хороо байгуулж, нийслэлийн асуудалд анхаарна гэдгээ танилцуулав. Энэ үеэр хэвлэлийнхэн саяхан намаасаа “хөөгдсөн” Ц.Анандбазар гишүүний асуудлыг хэрхэн үзэж байгаа талаар тодруулсан боловч “Хуулийн байгууллага нь шалгах нь зүйтэй” гэсэн бүрхэг хариулт хэлээд өнгөрлөө.

Хүчирхийллийн асуудалд нэр холбогдсон Ц.Анандбазарыг намын дарга нь том сонгуульд орохын тулд асуудалтай нь хамт намаасаа түлхэн гаргасан. Гэхдээ МАН дотор өрнөж буй улс төрийн дөнгөж өнгөн хэсэг нь энэ үйлдлээр баталгаажна. Харин цаана нь өрнөж буй гол улс төрийн өнцөг нь сонгуулийн дараа болох намын даргын төлөөх өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл, намын дарга У.Хүрэлсүх ялсан ч, ялагдсан ч намын эрх мэдлээ орхино. Үүнийгээ хэнд шилжүүлэх вэ гэдэг өрсөлдөөн МАН дотор “битүү” өрнөөд байгаа юм. Ц.Анандбазарын хувьд энэ тулааны хөлд чирэгдчихсэн гэхэд хилсдэхгүй. Намын даргын төлөө өрсөлдөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөдөөс УИХ-ын дарга Г.Занданшатар орох төлөвтэй байна. Тиймээс жинхэнэ "бай" Г.Занданшатар руу чиглэсэн өдөөн хатгалаг хүчирхийллийн хэрэгт холбогдсон Ц.Анандбазараар дамжиж буй гэх таамаг саарал ордноор хөвөрч байна..

Тэгвэл ойрын өдрүүдэд МАН дотор нэгэн сонирхолтой яриа өрнөөд эхэлсэн сурагтай. Тодруулбал, УИХ-ын сул гишүүн болсон Ц.Анандбазар өнгөрсөн хугацаанд МАН-д өгсөн бүх санхүүжилтээ ил болгоно. Магадгүй буцааж нэхэмжилнэ гэдэг яриа гэнэ. Үүнийг Ц.Анандбазар гишүүний эргэн тойрынхон түүнд зөвлөөд эхэлсэн бололтой. Ер нь У.Хүрэлсүх болон Ц.Анандбазар нарын харилцаа эхнээсээ эвтэй сайхан байгаагүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.

Хэрэв Ц.Анандбазар гишүүн намаас хөөгдсөний төлөө МАН-д өгсөн санхүүжилтүүдээ олон нийтэд ил болгож, түүнийгээ эргүүлэн нэхэмжилнэ гэвэл сонгуулийн үеэр МАН эвгүй байдалд орох магадлалтай.

Учир нь өнгөрсөн хугацаанд МАН-д өгдөг хандив, мөнгөөрөө тэргүүлэгчдийн дунд нэлээд дээгүүрт оршдог хэмээн “Сод Монгол” группын үүсгэн байгуулагч, Ц.Анандбазар нэр сонин хэвлэлээр нэлээд бичигдэж ирсэн. Магадгүй намдаа болон намын нөхөддөө гомдож, улс төрийн карьеераа дууссан гэж тооцвол Ц.Анандбазар гишүүн сонгуулийн өмнө эсвэл дараа нь нэлээн сонирхолтой мэдэгдэл хийхийг үгүйсгүй юм.

Б.Дугараг

Танилц: Туул голын эрэгт газар эзэмших эрхтэй 23 иргэн, ААН
Танилц: Туул голын эрэгт газар эзэмших эрхтэй 23 иргэн, ААН
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.