Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын пуужингийн хэлтэрхий Энэтхэгийн далайд унажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

  Хятадын "Чанжэн-5Б" зөөгч пуужингийн удирдлагагүй болсон хоёр дахь угсрааний хэлтэрхий Энэтхэгийн далайд унажээ. "Чанжэн-5Б" зөөгч пуужингийн хэлтэрхий тавдугаар сарын 9-ний 10 цаг 24 минутад агаар мандалд орж, Энэтхэгийн далайн зүүн уртрагийн 72.47 градус, хойд өргөргийн 2.65 градусын координаттай хавтгайд уналаа. Пуужингийн хэлтэрхийний ихэнх хэсэг шатсан” гэж Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. 

  Дөрөвдүгээр сарын 29-нд "Чанжэн-5Б" зөөгч пуужингаар Хятадын шинээр барьж буй сансрын станцын үндсэн модуль болох "Тяньхэ"-г тойрог замд оруулсан юм. Пуужин үүргээ биелүүлмэгц төлөвлөгөөний дагуу аюулгүй газардуулах ёстой байсан боловч эвдрэлийн улмаас удирдах боломжгүй болсон байна.

  АНУ-ын Зэвсэгт хүчин пуужинг хаана унахыг анхааралтай ажиглаж байна гэж Пентагоны төлөөлөгч өмнө нь "CNN" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр Хятадын пуужингийн хэлтэрхий суурьшлын бүсэд буюу хүн амьдарч буй газарт унаж магадгүйг үгүйсгэх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Харин тавдугаар сарын 6-нд Пентагоны тэргүүн Ллойд Остин Хятадын пуужин аюулгүй газарт унана гэж мэдэгджээ.

Ерөнхий сайд: Хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилгээ авахын тулд цахим Монгол болох ёстой
Ерөнхий сайд: Хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилгээ авахын тулд цахим Монгол болох ёстой
 
СХД-ийн эрүүл мэндийн төв 2025 оны нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа
СХД-ийн эрүүл мэндийн төв 2025 оны нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.