Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: 23 гомдол, мэдээлэлд ХЭРЭГ НЭЭЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 30 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 554 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 544 хэрэг шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна
Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна
 
Улсын дугаар, гэрчилгээгүй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулахгүй
Улсын дугаар, гэрчилгээгүй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.