Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

  Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр  буюу тавдугаар сарын 4-нд иргэдээс нийт 213 дуудлага ирлээ. Иргэдээс ирүүлсэн дуудлагын 31 буюу 28.4 хувь нь замын хөдөлгөөнд оролцох QR кодын талаар,  22 буюу 20.2 хувь нь PCR шинжилгээний цэгүүдийн тухай, 18 буюу 16.5 хувь нь орон нутаг руу хэрхэн зорчих, очоод хэрхэн тусгаарлагдах талаар лавлажээ.

  Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Мөн дархлаажуулалтад хамрагдсан иргэдээс Ковидын нэгдсэн лавлах 119 тусгай дугаараар дамжуулан ирүүлж буй дуудлага, мэдээлэлд үндэслэн, дархлаажуулалтын бүртгэлийн нэгдсэн системд алдаатай бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг засах үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Япон хамтлаг монгол цуйвангийн тухай дуу хийжээ
Япон хамтлаг монгол цуйвангийн тухай дуу хийжээ
 
Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ
Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.