Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезийн Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 48 секунд

  Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “KRI Nanggala-402” шумбагч онгоцны тавцан дээр байсан хөлгийн багийн 53 гишүүний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас хойш сураггүй болоод байсан шумбагч онгоцны гурван хэсгийг Бали арлын ойролцоох далайн ёроолоос ням гарагт олсон юм.

  “Ийм харамсалтай явдал тохиосонд хөлгийн багийн гишүүдийн ар гэрийнхэн төдийгүй тэнгисийн цэргийнхэн, Индонезийн бүх ард түмэн эмгэнэн гашуудаж байна. Хөлгийн багийнхны үр хүүхдүүдийн сургалтын төлбөрийг Засгийн газар хариуцна” гэж Ж.Видодо ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.

"QR-ын яам" байгуулаад, сайдаар нь Х.Нямбаатарыг томилъё
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй