УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явууллаа.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжлээ.
Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болов.