Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“NASA” Ангараг дээр анх удаа нисдэг аппарат хөөргөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

  АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA” түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гариг дээр нисдэг аппарат амжилттай хөөргөлөө. Ангараг гариг дээр “Ingenuity” нисдэг тэрэгний хөөрч, газардаж буй зургийг “Perseverance” өөрөө явагч аппарат өчигдөр /2021.04.19/ дэлхий рүү дамжуулжээ.

  Нийт 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн. “NASA”-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн инженерүүд Ангараг гаригийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээжээ. Нислэгийн эхний мэдээлэл дэлхий дээр нислэг болсноос хэдэн цагийн дараа ирсэн бөгөөд туршилтын явцад “Ingenuity” өөр дээр нь суурилуулсан навигацийн камерыг ашиглан Ангарагийн хэд хэдэн зургийг авчээ.

ХАРЬЦУУЛАЛТ: Генерал Д.Ганзоригийн “томорсон” ба “сандарсан ” бичлэгүүд
ХАРЬЦУУЛАЛТ: Генерал Д.Ганзоригийн “томорсон” ба “сандарсан ” бичлэгүүд
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.