Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараах захирамж гаргасан талаараа танилцуулсан. Үүнихээ дараагаар ЗХЖШ-д очиж удирдлагуудтай нь уулзсан юм. Тэгвэл уг уулзалтын дараагаар буюу өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийхдээ түүний хоолой чичэрч, нэлээд сандарсан байдалтай байсан талаар иргэд байр сууриа илэрхийлсэн байна. Мөн ардыны хүүхэд амиа алдахад ууртай, өөртөө итгэлтэй байдлаар гишүүдэд тайлбар тавьж байсан эрхэм генерал ямар учраас Ерөнхийлөгчийн улс төрийн мэдэгдлийн дараа ийнхүү сандарч, мэгдсэн байдалтай байна вэ гэсэн асуулт сошиал ертөнцөд хөвж эхэллээ.