Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт эсэргүүцэгчдийн цогцсыг ар гэрт нь 85 ам.доллараар “зарна”

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

     Мьянмарын арми хоёрдугаар сарын 1-нд төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авснаас хойш ард иргэд хувьсгалыг эсэргүүцэн, ардчиллын төлөө үзэл бодлоо илэрхийлэн жагсаал, хөдөлгөөн эхлүүлсэн билээ. Харин арми жагсагчдыг дарахын тулд байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглаж, энгийн ардыг хэдэн зуугаар нь хядаж байгаа юм.

    Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Баго хотод болсон жагсаалыг тараахдаа цэргүүд дор хаяж 82 хүний аминд хүрчээ. Жагсаал хүчээр дарагдсанаас хэдэн цагийн дараа Баго хотын их сургуулийн оюутны холбоо цахим орчинд “Мьянмарын арми өөрсдийнхөө хөнөөсөн хүмүүсийн цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхдөө 120 мянган мьянмар кят буюу 85 ам.доллар шаардаж байна” хэмээн бичжээ.

УОК: Албан байгууллагууд нийт ажилчдынхаа 10 хувийг ажиллуулна
УОК: Албан байгууллагууд нийт ажилчдынхаа 10 хувийг ажиллуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд