Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 10-наас эхлэн хөл хорио тогтоогоод байгаа хэдий ч иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссоос захирамж гаргалаа. Энэхүү захирамжид:
"Үйл ажиллагааг хязгаарлаагүй байгууллагын ажилтан, албан хаагчдын ажиллах хуваарийг ТЦА-ны нэгдсэн системд бүртгэж хянахаар болсон тул өөрийн болон харьяа байгууллагын 10 хүртэлх хувьд ажиллах албан хаагчдын хуваарийг регистрийн дугаар, автомашины улсын дугаарын хамт өдөр, өдрөөр хавсаргын дагуу гаргаж цахим шуудангаар УОК-ын шуурхай штабд яаралтай ирүүлнэ үү" гэжээ.