Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сүндэръяа: Хэвлэлийн хурал зарлаж муухай улстөрчийн нэрийг амаараа зарламаар байна 

Ангилал
Social pop
Огноо
Унших
3 минут 58 секунд

      Б.Сүндэръяа өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотой дахин нэг мэдээллийг өөрийн цахим хуудсаараа хуваалцлаа.

   Сонирхуулахд түүнийг мэдээлэл гаргахаас өмнө УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Би түүнийг танихгүй, уулзаж байгаагүй, тийм үйлдэл огт хийгээгүй. Олон нийт сошиалд намайг уг асуудалд холбоотой мэтээр ташаа мэдээлэл тарааж байна" гэж мэдэгдсэн билээ.

Ингээд Б.Сүндэръяагийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Хичнээн сайхан нүүрээ будсан ч яаж ч хамгийн сайхнаараа инээсэн ч нүдний минь галыг хар л даа

Нүдний минь харцнаас л намайг юу туулж явааг ямар их ганцаардаж аргаа ядаж аврал эрж байгааг ойлгох байх.

Энэ хов жив болгоод өнгөрөх асуудал бишээ. Хичнээн эрх мэдэл, халдашгүй дархан эрхтэй, тэрбумтантай тэмцэж байгаа ч гэсэн тамираа тасартал тууштай тэмцэнэ.

Өдөр бүр инээмсэглэж явдаг ч зүрх минь шөнө бүр уйлж бурханаас аврал хайдаг

Нандигнаж хайрлаж байсан гэдсэнд минь бүрэлдэж байсан сайхан үрээ алдахдаа, анх удаа зүрхнийх нь цохилтыг сонсож маш их баярлаж уйлж байсан мөчийг хэзээ ч мартдаггүй.

Бурхан надад дахиад сайхан үр заяах байха

Би нэрийг нь хэлэхээр тэр хүний бохир зүйлсийг илчлэхээр шийдсээн.

Зоригтой байж олон охид эмэгтэйчүүдийг дахин ийм хүчирхийлэгч хонины арьс нөмөрсөн чононуудаас хамгаалж чадна.

Өөрийгөө золиослоод ч хамаагүй...

Хар л даа дүрэм ёсоор хохирогч нь ялтан болоод эхэлж байна.

Үнэний талд зогсож хүчирхийлэгчийг өөхшүүлэхгүй зүрх сэтгэлтэй Монгол бүх хүмүүстэй маш их талархлаа 🙏🏻

2021 оны 4 сарын 11 өдөр пост оруулсанаас хойш хэд хэдэн УИХ гишүүд холбогдлоо.

Миний дүү заавал сонгуулийн өмнө ингэх хэрэг байна уу? Постоо устгачих. Тайван бай тайвшир. Чи яагаад ч тэр хүнийг дийлэхгүй шүү дээ. Амьдралаа бод. Ямар муу хүнийг нь бид сайн мэддэг ч намын нэр хүнд яваад байна гэж учирлаж байна.

Учир ойлгож холбогдсон гишүүдэд талархлаа 🙏🏻 эцсээ хүртэл та бүгд үнэн мөнийг тогтоож намынхаа эсрэг ажиллаж хамтрагчидаа намнадаг ийм бохир хүчирхийлэгчийг намаасаа хөөх хэрэгтэй!

Хүчирхийлэгч гишүүн маань хэд хэдэн гишүүдтэй холбогдож ална даа наад хүүхнээ дуугай байлга гэсэн байна.

Зарим сэтгүүлчидтэй холбогдож миний талаарх сөрөг мэдээллийг цацах санал тавьсан байна.

Эмэгтэй хүний хувьд ойлгож надруу бүх зүйлээ явуулсан сэтгүүлчдэд маш их талархла

Өөрийгөө гэр бүлээ бод чимээгүй бай гэсэн хүмүүс их юм. Даанч надад тэгж амьдрах боломж олгохгүй байна шүү дээ.

Хэдий болтол өөрөө ингэж зовон барин улс төрчдийг нүүрээрээ халхалж бохир зүйлсийг нь мэддэг нууж явснаараа өөрийн амь нас эрүүл мэндээ дэнжин тавих вэ?

Надад дахиж тийм сэтгэлийн тэнхээ ч алга.

Хэвлэлийн хурал зарлаж өмгөөлөгчтэйгээ уулзаж тэр муухай улс төрчийн нэрийг амаараа зарламаар байна.

Тийм боломжыг олгож өгөө

Хорионы үед юу ч хийж чадахгүй байна.

Бурхан гэж байдаг бол муу хүмүүсийг цээрлүүлж өгөөч гээ л зальбирч байна "

 

Ц.Анандбазар: Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тийм үйлдэл огт хийгээгүй
Ц.Анандбазар: Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тийм үйлдэл огт хийгээгүй
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.