Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон хүүхдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

Японы Засгийн газар хүүхдийн асуудал дагнан эрхэлсэн агентлаг байгуулах чиглэлд эрх баригч Либерал-ардчилсан намтай хамтран ажиллаж байна. Тус газар нь насанд хүрээгүй хүүхдийн нийгэм, боловсролын асуудлыг уялдуулан үйл ажиллагаагаа явуулна гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын сайд Тамүра Норихиса мэдэгджээ.

Тэрбээр, “Хүүхдийн асуудал дагнан хариуцсан газар байгуулахтай холбоотойгоор Засгийн газар үйл ажиллагаагаа эрх баригч намтай уялдуулан зохицуулна. Энэ байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хүүхдийн хүчирхийлэл, ядууралтай тэмцэх асуудлыг хариуцан ажиллана” гэв.

Хүүхдийн асуудал дагнан эрхэлсэн газар байгуулах тухай захирамжийг Японы Ерөнхий Сүга Ёшихидэ гаргасан байна. Одоогоор Япон улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд олон янзын яам, агентлагийн удирдлага дор байх нь хэд хэдэн асуудал үүсгэж буйтай холбогдуулан ийм санаачилга гаргажээ. Тухайлбал, зарим хүүхдийн цэцэрлэгийг Эрүүл мэндийн яам хариуцаж байхад өөр нэгийг нь Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам хариуцаж байна.

Нийтийн тээврийн автобусыг өглөө бүр ариутган халдваргүйжүүлж байна
Нийтийн тээврийн автобусыг өглөө бүр ариутган халдваргүйжүүлж байна
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...