Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хажуугаар нарс мод тарина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2,6 км үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарихаар болжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын багтай уулзалт зохион байгуулж хүрээлэнгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж хамтран ажиллах чиглэлээр тавьсан санал, хүсэлтүүдийг сонсож санал солилцлоо.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг тус хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2,6 км үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцлээ.

Уулзалтанд Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллага тус тус оролцлоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриалав
Хотын дарга хамтдаа хичээж, хариуцлагатай байхыг уриалав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.