
Цэцэрлэгийн бүртгэл хүлээн авах хугацаа дуусахад нэг хоног үлдлээ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 142,150 хүүхэд байгаагаас 2024 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагийн байдлаар 2-5 насны нийт хүүхдийн 73 хувь буюу 103,825 хүүхэд 1 дүгээр шатны бүртгэлээ амжилттай илгээсэн байгаа аж.