Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймагт гурав хоног хатуу хөл хорио тогтоов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Архангай аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.03.27/ мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон байна. Улсын Онцгой комиссын шийдвэр өчигдөр /2021.03.26/ гарч, гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу гурав хоногийн хатуу хөл хорионы хугацаа дуусахаар аймгийн Онцгой комисс хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Өнөөдрийн байдлаар шинээр таван тохиолдол батлагдаж, нийт 23 хүнээс халдвар илрээд байна. Одоо есөн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гараагүй байгааг албаныхан мэдээллээ.

Тус аймагт өчигдөр шинээр батлагдсан таван иргэн нь өмнө нь халдвар авсан 12 тохиолдлын ойрын хавьтал бөгөөд 10 хоногийн дараа гурав дахь давтан шинжилгээгээр шинжилгээний хариу нь батлагдсан. Эдгээр иргэний ойрын хавьтал болох 203 иргэнийг тогтоож ажиглалт, тусгаарлалтад авч, бусад хавьтлын иргэдийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Мэдээллийн үеэр ойрын хавьтлууд болон батлагдсан тохиолдлуудын дунд явсан маршрутаа хэлэхгүй, нуун дарагдуулах байдал ажиглагдаж байгааг хэлэв.

Харин Улаанбаатар хот руу ажлын шугамаар явах зайлшгүй шалтгаантай иргэдийн хүсэлт ирж байгаатай холбогдуулан тэдгээр иргэдийг албан байгууллагын хүсэлтийг үндэслэн, аймгийн Онцгой комиссоос холбогдох зөвшөөрлийг өгч явуулах зохицуулалт хийж байгаа гэв.

Мөн ойролцоо сумдын дотуур байранд байгаа хүүхдүүдийг гурав хоногийн хатуу хөл хорио дууссаны дараа шинжилгээний хариуг үндэслэн харьяа орон нутагт нь буцаах, шилжүүлэх асуудлыг ярилцаж байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Японд
Японд "Attack on Titan" манга цувралын музей нээлтээ хийжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.