Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд “Attack on Titan” манга цувралын музей нээлтээ хийжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 7 секунд

Японд төдийгүй олон улсад алдартай болсон "Attack on Titan" манга цувралын шүтэн бишрэгчдэд зориулан тус манганы бүтээгчийн төрөлх хотод сэдэвчилсэн музей нээжээ.

Орон нутгийн оршин суугчид энэхүү манга цувралын музей Японы баруун өмнөд хэсэг, Оита мужийн Хита хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно гэж найдаж байна. Манганы гол дүр Эрэн болон түүний ертөнцийн гол дайсан Титан гэгдэх аварга биетүүдийн эсрэг хийж буй тулааны тухай гардаг.

Тус хот шүтэн бишрэгчдийг татахын тулд дүрүүдийн хөшөө бий болгохоор ажиллаж байна. Хамгийн сүүлийн үеийн Attack on Titan in HITA Museum”-д бүтээгч Хажимэ Исаяма-гийн анхны зурсан зураг зэрэг зүйлсийг дэлгэн харуулжээ. Музейд үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой бөгөөд 34 настай зураачийн залуу байх үеийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна.

Эх сурвалж: Kyodo news

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийг гаргаж чадсангүй
Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийг гаргаж чадсангүй
 
Нэр бүхий Хятад ресторан нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж байсныг зогсоолоо
Нэр бүхий Хятад ресторан нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж байсныг зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.