Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Тусгаарлалтад байсан иргэн цонхоор үсэрч амиа алдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Баянгол зочид буудлын арын Корпорэйт зочид буудалд тусгаарлалтад байсан 39 настай иргэн урд шөнө 23 цагийн үед буудлын цонхоор үсэрч амь насаа алдсан хэрэг гарчээ. Тус зочид буудалд чартер нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байжээ. Тухайн иргэн нь энэ сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас тусгаарлан ажиглах байрнуудын гадна орчны хамгаалалтыг зохион байгуулж байгаа. Бид нар гаднаас хүн нэвтрүүлэхгүй, дотроос хүн гаргахгүй байх ажлыг гүйцэтгэж байгаа. Нас барсан иргэний хувьд урьдчилсан үзлэгээр цонхоороо хөшиг буулгаж, буух гэсэн оролдого хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ бол эцсийн дүгнэлт биш. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ” хэмээн хэллээ.

Израил Сирид пуужингийн цохилт өгчээ
Израил Сирид пуужингийн цохилт өгчээ
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог