Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн нийслэл Дамаск хот орчимд пуужингийн цохилт өгчээ. Сирийн Зэвсэгт хүчний командлалын мэдэгдэлд дурдсанаар, эзлэгдсэн Голаны өндөрлөгөөс Дамаскаас урд зүгт байрлаж буй цэргүүд болон цэргийн объектуудад цохилт өгсөн байна.
“Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем дайсны пуужингийн цохилтыг няцааж, ихэнхийг нь амдан сөнөөлөө. Цохилтын улмаас эд материалын хохирол учирсан” гэж мэдэгдэлд дурджээ.
Сирийн цэргийнхний мэдээлж буйгаар, пуужингийн цохилтыг мягмар гарагт орон нутгийн цагаар 22:35 минутын үед өгчээ. Харин Израилын тал дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзав.