Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” номын нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимээс 2014 онд санаачлан эхлүүлсэн “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” номын нээлт өнгөрсөн баасан гарагт болов.

Энэ толь бичиг нийгэм, улс төр, философи, эрх зүй, эдийн засаг, төрийн захиргаа зэрэг салбарын 10 гаруй байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаачаас бүрдсэн зохиогчдын багийн хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүтгэл, идэвхтэй оролцооны үр дүнд бүтсэн бүтээл юм.

Нэвтэрхий толь бичиг зохиох нь салбар шинжлэх ухааны хөгжлийн явц, сургалт судалгаа хийх эрдэмтэн судлаачдын нөөц тодорхой түвшинд бүрэлдсэнийг илтгэх үзүүлэлт. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим 1967 онд үндэс сууриа тавьж, 1991 оноос дахин шинээр зохион байгуулагдсанаас хойш улс төрийн шинжлэх ухааны үндэсний хэмжээний гол төв болсон.

Тус нэвтэрхий толь бичигт улс төрийн шинжлэх ухааны өргөн хэрэглэгддэг 1000 гаруй нэр томьёог боловсруулж, мэдлэгийг нийтийн хүртээл болгон түгээж байгаа анхны бүтээл бөгөөд их сургууль, салбар тэнхимийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын илрэл болжээ.

Номын ерөнхий редактораар МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ж. Төртогтох, БШУЯ-ны ШУТБГ-ын дарга, профессор С.Мөнхбат, номын редактораар МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, гавьяат багш, профессор Ц.Ганболд, профессор С. Базарпүрэв, Төслийн зохицуулагчаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Д.Бумдарь ажиллав.

Коронавирусний эсрэг вакцинд 99228 хүнийг хамрууллаа
Коронавирусний эсрэг вакцинд 99228 хүнийг хамрууллаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.