Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний эсрэг вакцинд 99228 хүнийг хамрууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажиллаж, үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын 15182 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна гэж Нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.

Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна.

Шөнийн цагаар иргэдийн болон замын хөдөлгөөнд хяналт тавина
Шөнийн цагаар иргэдийн болон замын хөдөлгөөнд хяналт тавина
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.