Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай нэгдэн орох болсон талаараа мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Бие биенээсээ нууж хоёр хүн хоорондоо улс төр хийж болохгүй. С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн. С.Ганбаатар анхнаасаа сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж ажиллана гэсэн учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж бодож байна. Гэтэл сүүлийн үед нэр дэвших яриа гарах боллоо. Би бол хоёр хүн хоорондоо ярьж улс төр хийх нь зохимжгүй гэж үздэг. Үүнийг өөрчлөх ёстой.  Уг нь намынхантайгаа зөвлөлдөөд Х.Баттулга Ерөнхийлөгчид хэлж байсан үгнээсээ буцсан шүү эсвэл бид хоёрын хооронд бас нэг яриа болсон. Намайг дэвш гээд байгаа ч гэдэг юм уу, ний нуугүй юмаа яривал ойлголцох байсан. Намайг 12 жил нэр дэвшүүлэхгүй байгаа. С.Ганбаатар дэд дарга нь өөрөө дэвшихгүй гэдгээ зарлачихсан байгаа нөхцөлд бид Үндсэн хуульд заасан нөхцөлийг хангах хүнийг судална. Эсвэл МАН-тай хамтраад дундаасаа нэг нэр дэвшигчийг гаргана. С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн учраас дэвшүүлэхгүй" гэв.

Ширээний теннисчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Ширээний теннисчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.