Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ширээний теннисчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Катар улсын Доха хотноо Ширээний теннисний олимпын эрхийн тэмцээнүүд энэ сарын 14-20-нд зохион байгуулахаар болжээ. Энэ өдрүүдэд хоёр төрлийн эрхийн тэмцээн зохион байгуулах бөгөөд 14-17-нд олимпын эрхийн дэлхийн тэмцээн, харин 18-20-нд Азийн бүсийн олимпын эрхийн тэмцээнийг тус тус зохион байгуулах хуваарьтай юм байна. Ази тивийн олимпын эрхийн тэмцээн 2020 оны дөрөвдүгээр сард Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулах хуваарьтай байсан ч цар тахлын тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон аж.

Дэлхийн өнцөг булан бүрээс эрэгтэй 70, эмэгтэй 60 тамирчин нийт 130 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин өрсөлдөхөөр Доха хотноо очоод байна.

Тодруулбал, ОУХМ Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг нарын хоёр эрэгтэй, спортын мастер Б.Должинзуу, спортын мастер Б.Болор-Эрдэнэ нарын хоёр эмэгтэй, нийт дөрвөн тамирчин оролцох аж. Манай тамирчид тэмцээндээ оролцсоны дараа гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирэх юм.

Шанхайн эрдэмтэд нэхмэл даавуун дэлгэц бүтээжээ
Шанхайн эрдэмтэд нэхмэл даавуун дэлгэц бүтээжээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.