Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мутацид орсон коронавирусийн халдварлах чадвар нь 8 дахин нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 43 секунд

Цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирусийн уураг удаа дараа мутацид орж, хувьссаар Их Британи, Өмнөд Африк, Бразилийн зэрэг аюултай хувилбарууд үүссэн байна. Сүүлийн үед хийсэн судалгаанаас үзэхэд олон улсад халдвар тарааж буй шинэ хувилбарууд анх Ухань хотод тархаж байсан хувилбараасаа найм дахин илүү халдварлах, үржих чадвартай болжээ.

Шинэ судалгааг хийхдээ Нью Йоркийн их сургууль, Нью Йоркийн ген судлалын хүрээлэн D614G тэргүүтэй сүүлийн үед үүссэн мутациудад гол анхаарлаа хандуулсан байна. Нью Йоркийн их сургуулийн захирал Невилл Санжана “Шинэ мутациуд улам илүү халдварлах боломжтой байгааг баталснаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахал маш хурдтай тархсан шалтгааныг тайлбарлаж болох юм” хэмээв. Судалгааны хүрээнд эрдэмтэд хүнд D614G мутаци болон анх Ухань хотод тархсан хувилбарыг тарьж, уушиг, элэг, цусны цагаан эсүүдэд хэрхэн нөлөөлж буйг харьцуулан судалсан байна. Тийнхүү судалж үзэхэд өдгөө тархаж буй хувилбаруудын үржих болон халдварлах чадвар анхныхаасаа найм дахин нэмэгджээ. Гэвч шинэ хувилбаруудын хүний биеийг өвчлүүлэх, үхэлд хүргэх аюул эрс буурсан байна.

Дэвсгэр мэдээлэл: Олон улсад зөвшөөрөгдөөд буй вакцинууд нь Ухань хотод тархаж байсан вирусийн генийн мэдээлэл дээр үндэслэн бүтээгдсэн тул шинэ хувилбаруудын эсрэг үр дүн буурч магадгүй байгаа юм.

Эмма Стоуний тоглосон
Эмма Стоуний тоглосон "Cruella" киноны трейлер цацагдлаа
 
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.