Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоо хоног тутам багадаа нэг нислэг хийхээр төлөвлөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болж "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.

2021 оны 02 дугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, 02 дугаар сарын 10-нд Токио, 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1,000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Шадар сайдын танилцуулгаас үзвэл 8,625 хүн /БНСУ-д 5,013/, үүнээс 2,659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ. Нийт иргэний 563 нь Европ, 6,441 нь Ази, 1,478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна.

Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1,344 иргэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ. Улсын хэмжээнд "Ковид-19"-ын халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн.

Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4,640 ор байгаа бөгөөд 1,470 нь бэлэн байдалд байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ. 21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4,660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байна. 

УОК цаг үеийн асуудлаар хуралдаж байна
УОК цаг үеийн асуудлаар хуралдаж байна
 
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.