МЕТРО ХОТ: Хогоо хогийн цэг рүү зүглүүлээд шиддэг ухамсаргүй үйлдлээ ЗАСЪЯ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Хотын гудамж, өнгө алагласан байрнуудын өнцөг булангаар алхахаар элдэв бусын үнэр ханхалж, хог хаягдал хөлд тээгэлдэг байдлаас бид цэрвэхээ больж, дасан зохицжээ.

Гэрээсээ хогоо бариад гарахдаа зориулалтын хогийн цэг рүү зүглэдэг ч зүглүүлж шидчихээд явчихдаг. Зарим нь нэг нь яарсан гэх шалтгаанаар тавхан алхмын цаана байрлах хогийн цэг рүү алхахаас залхуурч орцны урд, гаражийн ам, цонхон доорх модны ёроол гээд тааралдсан булан тохой бүртээ орхиод явчихдаг муу жишиг манайд тогтоод удаж байна.

Орцноосоо гарахад л сул асгарсан ууттай хог, шингэн хаягдал нь урсаад хана, шалыг нь бохирдуулсан дүр зураг нийслэлийн олонх байранд нийтлэг үзэгдэл болжээ.

"Хот хогтой байна. Илжирч муудсан үнэр үнэртээд хэцүү байна" гэж хотоо шүүмжлэх бус хүн бүр өөрийн үйлдэлдээ анхаардаг баймаар байна. Таны хогийн цэг рүү зүглүүлээд шидсэн хогийг нохой, муур сэндийчиж, задалсан учраас таны амьдрах орчин хогтой байгаа юм.

Амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгах нь хэн нэгэн дарга эсвэл үйлчлэгчийн ажил биш, бидний өөрсдийн сонголт, өөриймсөг сэтгэлээс шууд хамаарна. Тавхан алхам илүү алхаж хогоо зориулалтын цэгт нь хаяцгаая.

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
 
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг чиглэл болгов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!