Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг 2800 тонноор нэмэгдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, тус газрын шинжээч Б.Уранчимэг, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн долоон суманд баригдаж буй хүнсний ногооны механикжсан, хөргүүртэй агуулахын барилгын явцтай газар дээр нь танилцлаа.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногоог хадгалах зориулалттай 305 мянган тонн хүчин чадал бүхий 5989 зоорь ашиглагдаж байна. Гэсэн хэдий ч хүн амын хүнсний ногоо, төмсний хэрэглээ болон хураан авч буй ургацын хэмжээг харьцуулахад нэмэлтээр 170 мянган тонн багтаамжтай зоорь, агуулах шаардлагатай байгаа юм.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд 2023-2024 онд нийт 33 мянган тонн багтаамжтай агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ.

Харин 2025 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бөгөөд энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад нэг загвар, нэг төсвөөр төмс, хүнсний ногооны 200 болон 500 тонн багтаамжтай агуулахуудын барилгын ажил явагдаж байна. Барилгын гүйцэтгэл 70 хувийн явцтай байна.

Эдгээр агуулахууд ашиглалтад орсноор нийт 2800 тонн багтаамжтай, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой механикжсан хөргүүртэй хадгалах орчин шинээр бүрдэнэ. Ингэснээр дээрх сумдын ногоочид ургацаа улирал харгалзахгүй хадгалж, борлуулах боломжтой болох төдийгүй хүнсний ногооны хадгалалт, ангилалт, савлалт болон нэмүү өртөг шингээх үйл ажиллагаанд дэвшил гарах боломжтой болох юм.

ЭМД-ын сангийн өр авлагыг барагдуулах чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллана
ЭМД-ын сангийн өр авлагыг барагдуулах чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллана
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.