Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл гурван улсын хэлэлцээрийн хүрээнд асуудал шийдэгдэж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжсэн зүйл бага. Тиймээс энэ удаад гурван улсын ЗГ-ын тэргүүн нар уулзаж ойрын хугацаанд юунд төвлөрөх, ямар асуудалд анхаарлаа хандуулах вэ гэдэг чиглэлээр ярилцаж байна.
Тухайлбал, өнгөрсөн онд болсон уулзалтын хүрээнд 33 төслийг гурван улсын ЗГ хэлэлцсэн бол өнөөдөр эцсийнхээ шатанд явж байгаагаараа гурван талт уулзалт илүү онцлог боллоо. Энэ хүрээнд бид хийн хоолой, төмөр зам, авто зам, чөлөөт худалдааг хөгжүүлэх ажлыг байнга баталгаажуулж хийх учиртай.
ШХАБ-ын энэ удаагийн хуралд Монгол Улс гурван санал дэвшүүллээ. Нэгдүгээрт, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, шинэ аж үйлдвэрийг энэ бүс нутагт хэрхэн байгуулах тухай бодлогыг 2030 оны стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд оруулж өгөх санал гаргалаа.
Хоёрдугаарт, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлд тогтвортой хөгжлийн бодлогыг бүс нутагт санаачилга гаргах саналыг дэвшүүллээ.
Эцэст нь дэлхийн энх тайвны төлөө бүс нутгийн зорилт асар их чухал гэдгийг онцоллоо. Тиймээс бид хөрш орнуудтайгаа бүс нутгийн хэмжээнд энх тайвныг эрхэмлэсэн харилцаагаа хадгалах, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох, эрх чөлөөг эрхэмлэх агуулгад төвлөрч ярилцаж байгаагаараа онцлог гэж харж болно.