
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт өнөө шөнө болно.
Алтан медалийн төлөө Испанийн шигшээ баг болон дэлхийн аварга цолоо хамгаалахаар тунаж үлдсэн Аргентины шигшээ багууд тоглоно.
Тоглолтын хуваарь (Улаанбаатарын цагаар):
-
Хэзээ: 2026 оны 7-р сарын 20 (Даваа гарагт шилжих шөнө)
-
Хэдэн цагт: Улаанбаатарын цагаар 03:00 цагт
-
Хаана: АНУ, Нью Жерси хотын "MetLife Stadium" (New York New Jersey Stadium) цэнгэлдэх хүрээлэн.
Испани хагас шигшээд Францыг 2:0-ээр, харин Аргентин Английг 2:1-ээр тус тус хожиж шигшээ тоглолтод шалгарсан бөгөөд Лео Мессигийн Аргентин дэлхийн аварга цолоо хамгаалж чадах уу, эсвэл Испаничууд шинэ түүх бүтээх үү гэдгийг харах үлдээд байна.