Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ УЛС 2 ШАЛТГААНААР ОЮУТОЛГОЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЦУЦЛАХ АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
4 минут 27 секунд

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн зэс-алтны уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөөг цуцалж, сольж магадгүй гэж Канадын “Turquoise Hill” (Туркойз Хилл) компани өчигдөр мэдэгджээ. Энэ нь дараах 2 шалтгаантай гэжээ. Тодруулбал, Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл”-ийн төлөвлөгөөнд

  1. Оюутолгойн гүний уурхайн зардлын мэдэгдэхүйц өсгөж төлөвлөсөн,
  2. Оюутолгой 2051 он хүртэл Монгол Улсад 4 жилд ганц удаа л орлогын албан татвар төлнө гэж заасантай холбоотой аж.

“Рио Тинто”-гийн хяналтанд байдаг “Туркойз Хилл” компанийн зүгээс мэдэгдэхдээ “Монголын эрх баригчид уул уурхайн топ компанийн төлөвлөгөөнд дургүйцэж байгаа” гэжээ. Үүний шалтгаан нь Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийн өртгийг анхны төлөвлөгөөнөөс 1.5 тэрбум ам.доллараар илүү тооцсон байна. 2015 оны өмнөх төлөвлөгөө ёсоор “Туркойз Хилл” компани гүний уурхайн өргөтгөлийг 5.25 тэрбум ам.долларт хөгжүүлнэ гэж төлөвлөж байсан ч одоо энэ тоо 6.75 тэрбум ам.доллар болоод байна.  

“Зардлын мэдэгдэхүйц өсөлт нь Оюутолгойн уурхайгаас авах эдийн засгийн үр ашгийг бууруулсан гэж Монгол Улс үзэж байна” гэж “Туркойз Хилл” хэллээ.

Энэ мэдээлэл гарснаас хойш “Туркойз Хилл” компанийн хувьцаа сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн доод түвшинд хүрч, Нью-Йоркт 21.4% -иар буурч 11.38 доллар, Торонтод 24-өөс дээш хувь нь өглөөний 10:50  цаг гэхэд 13.88 канад доллар болжээ. Энэ нь олборлогч “Туркойз Хилл”-ийг бараг 2.99 тэрбум канад долларын (2.33 тэрбум доллар) зах зээлийн үнэлгээтэй болгож байна.

“Туркойз Хилл” компани өнгөрсөн 12 дугаар сард гүний уурхайн өргөтгөлийн шинэ зардлын тооцоог баталж Монголын засгийн газарт танилцуулсан бөгөөд, олборлолт 2022 оны 10-р сараас эхэлнэ гэж төлөвлөжээ.

Оюутолгойн уурхайн гуравны нэгийг эзэмшдэг Монголын төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” ХХК шинэ хуваарь, төсвийн талаар мэдээлэхдээ “Рио Тинто 2015 оны амлалтаа биелүүлээгүй” гэж мэдэгдсэнийг гадаадын хэвлэлүүд онцолжээ.

“Эрдэнэс Оюу Толгой” төрийн өмчит уул уурхайн компани нь “Оюу Толгой” ХХК-ийн 34% -ийг хяналтын багцаар эзэмшдэг. Үлдсэн хувьцааг Канадын “Рио Тинто” 50.79% -ийг нь эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг билээ.

“Монгол Улсын Засгийн газар хэрэв Оюутолгой төсөл нь тухайн улсад эдийн засгийн хувьд ашиггүй бол түүнийг үргэлжлүүлж чадах эсэхийг нягталж, үнэлэх шаардлагатай гэж мэдэгдсэн” гэж “Туркойз Хилл” мэдэгдэлдээ дурджээ.

Оюу Толгой компани нь 2051 он хүртэл дөрвөн жилд ганц удаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа төлнө гэж төлөвлөж байгаа нь төслийн эдийн засгийн үр ашигт эргэлзээ төрүүлж байна гэж Монголын тал үзсэн байна.

Монголын Засгийн газраас “Туркойз Хилл”-д бичсэн захидалд “Ногдол ашгийн төлбөрийг хэзээ ч Оюутолгой төслөөс авахгүй бөгөөд 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо бидний цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн бэрхшээл учруулж байна” гэж дурджээ.

Ванкуверт толгойтой “Рио Тинто” компани “Монгол Улсын эрх баригчид болон Рио Тинтогийн аль алиных нь оролцоотойгоор хөгжлийн төлөвлөгөөг шийдвэрлэх, Оюутолгой төслөөс үүсэх эдийн засгийн үр ашгийг хуваалцах асуудлыг эргэж харах үүрэг хүлээлээ” гэж мэдэгдэв.

“Рио Тинто” газар Оюутолгойн уурхайн газар доорх өргөтгөл нь хамгийн чухал өсөлтийн төсөл гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд ашиглалтад орсны дараа Оюутолгой 2028-2036 он хүртэл жилд 480,000 тонн зэс гаргах болно гэдгийг дурджээ.

Г.Мандахбилэгт

Цар тахлын үед яагаад үсчин ажиллаж болохгүй вэ?
Цар тахлын үед яагаад үсчин ажиллаж болохгүй вэ?
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.