Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: “Эрүүл ирээдүй“ эрүүл мэндийн хөтөлбөрийг Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын дунд эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

“ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” эрүүл мэндийн хөтөлбөрийг албан ёсоор Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын дунд эхлүүллээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө "Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа өвдөхөөс нь өмнө хамгаалж чадна гэсэн итгэл төрж байна. Энэхүү хүүхдийн хөгжлийн эрт илрүүлэг эмчилгээ, сэргээн засах ажлууд маш чухал шүү хүмүүс минь.

“ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” эрүүл мэндийн хөтөлбөрийг албан ёсоор Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын дунд ийнхүү эхлүүллээ. Өнөөдөр л гэхэд 3 хорооны 150 хүүхэд үзлэг оношлогоонд хамрагдаж байна. Өвөө эмээ, аав ээж, ах эгчтэйгээ идэвхтэй ирж оролцож байгаа нь сайшаалтай. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх алхмаа тэд хийж чадлаа.

Миний бие төлөөлөгч хүнийхээ хувьд нэн тэргүүнд хүүхэд, залуус руу чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөж байсны нэгээхэн нь боллоо. Мөн Ерөнхий сайд Н.Учрал "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж байгааг энэ хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлж байна" гэв.

Ц.Идэрбат: Беларусь улсаас манай улсад бүртгэгдээд буй шинэ төрлийн шүлхий өвчний эсрэг вакцины 1 сая тунг авахаар боллоо
Ц.Идэрбат: Беларусь улсаас манай улсад бүртгэгдээд буй шинэ төрлийн шүлхий өвчний эсрэг вакцины 1 сая тунг авахаар боллоо
 
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.