
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Улаан эрэг гэх газарт зам тээврийн осол гарч, 20 настай эрэгтэй нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.
Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 21.20 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “Б” нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 20 настай, эрэгтэй “Ж” нас барсан хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.