Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкийн нийслэлд тогтоосон онц байдлыг сунгалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчдийн зохион байгуулсан жагсаал, үймээн самуунтай холбогдуулан тус улсын нийслэлийн бүсэд тогтоосон онц байдлыг 15 хоногоор сунгав.

“Өнөөдрийн үйл явдлууд олон нийтийн аюулгүй байдал, иргэдийн сайн сайхан байдалд заналхийлж байна. Үүнтэй холбогдуулан онц байдлын дэглэмийг хотын даргын дараагийн захирамж гарах хүртэл 15 хоногоор сунгаж байна” гэж Америкийн нийслэл хотын дарга Муриэл Боузер захирамждаа онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү захирамж нэгдүгээр сарын 21-ний 15:00 цаг хүртэл хүчинтэй байх гэнэ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид лхагва гарагт Вашингтонд эмх замбараагүй байдал үүсгэжээ. Трампыг дэмжигчдийн жагсаал Аризона, Вашингтон, Висконсин, Хавай, Жоржиа, Калифорни, Канзас, Колорадо, Невада, Нью-Мексико, Охайо, Оклахома, Орегон, Өмнөд Каролина, Юта зэрэг 10 гаруй муж улсад болсон байна.

Д.Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө мэдэгдэв
Д.Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө мэдэгдэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд