Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө мэдэгдэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 44 секунд

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч нэгдүгээр сарын 20-нд эрх мэдлээ шилжүүлэн өгнө гэдгээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Энэ тухайгаа тэрбээр ерөнхийлөгчийн харилцаа холбоо хариуцсан туслах Дэниел Скавиногийн “Твиттер” хуудсаар дамжуулан мэдэгдэв. Өмнө нь АНУ-ын Конгрессын Сенат, Төлөөлөгчдийн танхим хамтарсан хуралдаан хийх үеэрээ арваннэгдүгээр сарын 3-нд болсон сонгуульд Ж.Байден ялалт байгуулсныг баталгаажуулсан байна. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн Д.Трампын дэмжигчид өчигдөр Конгрессын ордонд үймээн дэгдээж цагдаа нартай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан билээ. 

Эх сурвалж: BBC

Б.Ууганбаяр: Улаанбаатарт тэг зогсолт хийх боломжгүй
Б.Ууганбаяр: Улаанбаатарт тэг зогсолт хийх боломжгүй
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.