Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачтан эмнэлэгийн голомтод 26 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

ЭМЯ-наас хийж буй мэдээлэлд Ачтан эмнэлэгээс гарсан голомтот халдвараар 26 хүн коронавирусийн халдвар аваад байна. Үүний 20 нь эрүүл мэндийн ажилтан, 6 нь тэдний гэр бүл, ойрын хавьтлын хүмүүс байгааг хэллээ.

Тус эмнэлэгийн ажилтнууд коронавирусийн халдвар авсан нь хоёр өдрийн өмнө батлагдсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын 15-наас хойш тус эмнэлэгээр үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн иргэд яаралтай харъяа цэгүүддээ PCR шинжилгээнд хамрагдахыг санууллаа.  

Тус эмнэлэгээр үйлчлүүлсэн иргэд орон нутаг руу зорчсон тохиолдол гарсан. Тэгвэл Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймаг руу зорчсон иргэдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан ч хариу нь сөрөг гаргаад буйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

ЭМЯ: Шинээр илэрсэн 13 тохиолдлын нэг нь Голомт банкны ажилтан байна
ЭМЯ: Шинээр илэрсэн 13 тохиолдлын нэг нь Голомт банкны ажилтан байна
 
Давж заалдах шатны шүүхээс Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Давж заалдах шатны шүүхээс Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.