Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Брэдли Бийл 60 оноо авч замналынхаа оргил амжилтыг эвдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дорнод бүсийг тэргүүлж буй Филаделпиа 76 баг талбай дээрээ Уашингтон Уизардсыг хүлээн авч тоглолоо. Тоглолтод 141:136-ын харьцаатайгаар талбайн эзэд хожил байгуулсан бөгөөд багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд 38 оноо 8 самбар, хамгаалагч Сэт Көрри 28 оноо 6 холын шидэлт амжилттай болгосон байна. Мөн багийн хүчний довтлогч Тобайс Харрис замналынхаа 10'000 дахь оноогоо авсан байна.

Харин Уашингтон Уизардс багийн хамгаалагч Брэдли Бийл 60 оноо авч замналынхаа оргил амжилтыг эвдсэн хэдий ч баг нь хожигдол хүлээлээ. Рассел Уэстбрүүк 20 оноо, 12 дамжуулалт өгсөн байна. 

Дэвсгэр мэдээлэл:

Брэдли Бийлийн өмнө эзэмшдэг байсан замналын дээд оноо нь 55 оноо байсан ба энэхүү оноогоо 2020 оны хоёрдугаар сарын 24-нд Милуаки Баксын эсрэг авч байжээ. 

Эрдэмтэд хумхын тоосыг анх удаа телепортаци хийв
Эрдэмтэд хумхын тоосыг анх удаа телепортаци хийв
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц