Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-уудтай хамтран Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлангийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” дэд хэсгийг хариуцан ажилласан байна. Үүний хүрээнд сүүлийн таван жил баримт бичгийн болоод хөдөө орон нутаг, сум аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа явуулж баримтжуулан Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай бодлого, үйл ажиллагааны зөвлөмж боловсруулжээ. Эдгээр зөвлөмж, мэдээллийг танилцуулах зорилгоор өнөөдөр цахим хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтан, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна.
“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.