Н.Өсөхбаярын өргөдөлтэй допингийн маргааныг маргааш хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс маргааш хоёр асуудлаар хуралдана.

Тус хуралдаан маргааш өглөө 08:30 цагт үндэсний бөхийн тамирчин Э.Гантөмөрийн өргөдөлтэй гомдлыг авч хэлэлцэх бол 14:00 цагт 2025 оны улсын наадмын үзүүр бөх Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх юм. Э.Гантөмөр 2025 оны Төв аймгийн наадмын Их шөвөгт үлдсэн сумын заан цолтой бөх. Тэрбээр аймгуудын наадамд шөвгөрсөн 84 бөхөөс допингийн шинжилгээ авахад хориотой бодис илэрч, шинжилгээнд бүдрээд байгаа.

Хуралдааныг Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын албан ёсны фейсбүүк хаягаар шууд дамжуулна хэмээн мэдээлсэн.

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа
Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа
 
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!