
Монгол Улсын батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэшсэн офицер бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилготой "Цэргийн чухал мэргэжлийн офицер бэлтгэх сургалт" амжилттай үргэлжилж байна.
Уг сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн (ҮБХИС) материаллаг баазад түшиглэн 2026 оны гуравдугаар сарын 16-наас тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа юм.
Нэгдүгээр шат буюу Цэргийн анхан шатны сургалтын гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр явагдаж, онолын суурь мэдлэгийг олгож дууссан бол хоёрдугаар шат буюу Цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжил олгох сургалт дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 15-ны өдрүүдэд ҮБХИС-ийн хээрийн сургалтын төвд зохион байгуулагдана. Энэ шатанд суралцагчид цэргийн мэргэжлийн дадлага, хээрийн сургуулилтад биечлэн оролцоно.
Өнөөдөр сургалтын хоёрдугаар шатанд хамрагдах бүрэлдэхүүнийг хүлээн авч, БХЯ-ны ОНХДГ-ын шинжээч, хурандаа Т.Мөнхбаяр үүрэг, чиглэл өглөө. Тэрээр сургалтын ач холбогдлыг онцолж, хээрийн нөхцөлд сахилга бат, аюулгүй ажиллагааг чанд сахин ажиллахыг бие бүрэлдэхүүнд анхааруулж, амжилт хүслээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!