Д.Батлут сайд Австри улсын Элчин сайд Вольф Дитрих Хаймыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2026.06.16/ Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вольф Дитрих Хаймыг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Д.Батлут Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Батлан хамгаалахын атташе хурандаа Томас Ахаммер үүрэгт ажилдаа орж буйд баяр хүргэж, хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэх шинэ гүүр тавигдаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Цэргийн төв эмнэлэгт хэрэгжсэн I, II шатны төслүүд үр дүнгээ өгснийг сайшааж, цаашид “Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл-III” төслийг цаашид үргэлжлүүлэх яриа хэлэлцээ хийгдэж байгааг онцлов. Хэрэв төсөл Монгол Улсын Их Хурлаар дэмжигдвэл хор судлалын лаборатори, цус шүүх болон эфферент эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах болон цусны дэд төв байгуулах, гамшгийн үеийн хээрийн эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Цаашид БНАУ-тай цэргийн эмнэлгээс гадна энхийг дэмжих ажиллагаа, цэргийн боловсрол, сургалт, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж болон уулын сургалт бэлтгэлийн чиглэлээр харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх талаар санал солилцлоо.

“Blue Mongolia Buir 2026” задгай усанд сэлэлтийн тэмцээнд 10 гаруй улсын 100 орчим тамирчин өрсөлдөнө
“Blue Mongolia Buir 2026” задгай усанд сэлэлтийн тэмцээнд 10 гаруй улсын 100 орчим тамирчин өрсөлдөнө
 
Отгонтэнгэр хайрхны тахилгын үеэр “Хүүхэд хамгааллын өргөө“ ажиллуулж байна
Отгонтэнгэр хайрхны тахилгын үеэр “Хүүхэд хамгааллын өргөө“ ажиллуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!