
Энэ жилийн 12 дугаар ангийн шалгалтад Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүлэл ирсэн нь шүүмжлэл дагуулаад буй юм. Тодруулж хэлбэл, нууц амрагийн тухай өгүүлэл ЕБС-ийн шалгалтын агуулгад багтах зохисгүй гэж үзэх хүн олон байгаа. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс эл асуудлаар тайлбар хийсэн байна. Тэд, ""Нохой гэрт хүн урдаггүй” өгүүллэгийн тухайд, Түгжавын дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэлт маягаар үзүүлсэн, морийг нь боргох төдийд их л сандран малгайгаа өмсөж хүнийрхүү байдлаар цомцойн сууж байгаа Түгжав нь гэрээс сүүлээ хавчин гарч буй нохой шиг л юм гэдгийг харуулсан бөгөөд үүнийг зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хэн бүхэнд сургамжтай агаад өөрөө өөртөө эзэн байж, амьдралд өөрийн байх ёстой газраа байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм" гэжээ.

Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!